Европын холбооны гадаад хэргийн сайд нар ОХУ-ын эсрэг ирэх есдүгээр сар хүртэл дахин хориг арга хэмжээ авлаа. Тэд Брюссельд хуралдах үедээ ийнхүү Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа зарласан юм. Юун түрүүнд ОХУ-ын аялал жуулчлалын салбарт хориг тавьсан байна.
Европын холбоо Оросын эсрэг эдийн засгийн нэмэлт хориг тавих байсан ч хараахан тийм шийдэлд хүрээгүй юм. Энэхүү хоригийн тухай тайлбарлахдаа “Орос улс зүүн Украинд цохилт өгч байна. Үүнийг зогсоох тухай Москва ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь хориг тавихад хүргэлээ” гэжээ.
Одоогоор Украиныг дэмжигч болон Оросын талыг баримтлагчид Дебалцев орчим ширүүн тулалдаан өрнүүлж буй бөгөөд энэ нь Донецк, Луганскийг төмөр замаар холбодог стратегийн чухал ач холбогдолтой бүс нутаг юм.
Мөн өнгөрсөн пүрэв гарагт Мариупол орчимд 30 гаруй хүн амиа алдаж, Украинд эмх замбараагүй байдал дээр дооргүй өрнөж эхэлсэн билээ.
НАТО-гийн мэдэгдэлд Оросын хэдэн зуун танк, хамгаалалттай автомашинууд зүүн Украинд цөмрөн орсон гэжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )