АНУ, ОХУ-ын хоёр нисгэгч гелийн бөмбөлөг ашиглан хамгийн өндөрт хөөрсөн амжилтын эзэн боллоо. Номхон далайн дээгүүр аялсан Трой Брадлэй, Леонид Тиуктаев нар дэлхийн дээд амжилт эвдсэн байна.
Тэд Японоос өнгөрсөн ням гарагт хөөрч Номхон далайг гүйцээж Канад, АНУ-ын аль нэг аралд газардах байсан юм. Хэдийгээр цаг агаар тэдний аялалд багагүй нөлөөлж, Мексикийн эрэгт газардахаа дөхсөн ч тэд бууж өгөлгүй цааш аяллаа үргэлжлүүлсэн байна. “Hi-tech” ашигласан агаарын бөмбөлөг тэднийг зорьсон газраа хүрэхэд нь саадгүй зорчуулсан бөгөөд аварга том бөмбөлөгт гелийн хий дүүргэж тасралтгүй 10 хоног агаарт аялах зорилготой байлаа.
“Хоёр бүргэд” багийнхан огт газардалгүй 8467 км замыг туулж, зорьсон газраа хүрсэн нь урьд нь дэлхийн түүхэнд агаарын бөмбөлөг ашиглан ийм хол ниссэн тохиолдол болж байна.
“Бидэнд маш их саад бэрхшээл тулгарсан ч цаг өнгөрөх тусам тайван байж чадсан” гэж аяллыг алсаас удирдсан Стив Шоуп ярьжээ. Тэртээ 1978 онд гурван нисгэгч анхны агаарын бөмбөлөгт нислэгийг үйлдэж, 137 цаг таван минут аялж байжээ. Тэд хийн бөмбөлөгийн технологийг аялалдаа туршиж байжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )