Малайзын онгоцыг сүйрсэн гэж албан ёсоор зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд сураггүй алга болсон Малайзын зорчигч тээврийн МН370 онгоц одоо хүртэл олдоогүй. Жил орчим эрэн хайсан Малайзын эрх баригчид тус онгоцыг албан ёсоор сүйрсэн гэж зарлалаа. Учир нь онгоцны эд анги олдоогүйн дээр далай тэнгисийн хаана унасан нь мэдэгдэхгүй байгаа юм. Тиймээс цөхрөнгөө барсан Малайзын эрх баригчид тус онгоцыг албан ёсоор сүйрсэн хэмээн нийтэд мэдээллээ.

 Онгоцонд 239 зорчигч явсан бөгөөд тэднийг ч өөд болсон хэмээн Малайзын эрх баригчид мэдэгдлийнхээ үеэр дурьдсан юм. Малайзын онгоцыг тус улсын эргээс Энэтхэгийн далайн булан тохой бүрт олон улсын нүсэр баг эрэн хайж, маш олон удаагийн самналт хийсэн ч одоо хүртэл олж чадаагүй билээ. Ийнхүү жил гаруй сунжирсан Малайзын онгоцны асуудал дуусч, тэрхүү зорчигч тээврийн хөлгийг далайн хаа нэгтээ осолдон сүйрсэн гэж зарласан байна.

Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.10.23.94) 2015 оны 01 сарын 31

ЭНЭ ТУХАЙ АРВИНГААС АСУУ ТЭР САЙН МЭДНЭ

0  |  0
munkh(172.56.41.26) 2015 оны 01 сарын 31

Ene neg oshoo horsol teesen comment bichihee bolioch, ter heregt ene humuus yamar hamaaraltai yum.

0  |  0
mongol(112.72.13.127) 2015 оны 01 сарын 30

Mongol ohiniih yrgalj alsan malaichuud tengeriin gesgeel uzuulj baigaani ene

0  |  0
Zochin(202.179.12.6) 2015 оны 01 сарын 30

Aimar yum,zuv zuger xumus busdin zolios bolj bx yumda

0  |  0
Top