IS бактерлогийн зэвсэг ашиглаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 31

Лалын хэт даврагч левантуудаас бүрдсэн IS зэвсэгт бүлэглэл Иракийн газар нутагт нөлөөгөө ахиулахын тулд бактерлогийн зэвсэг хэрэглэж байна гэж АНУ-ын агаарын довтолгооны төв штаб мэдээлжээ. Аль Каеда бүлэглэлийн гол салбар Иракт байрлах болсноос хойш IS-ийн идэвх улам хүчирхэгжиж, нутгийн гүнд цохилт өгөх болсон байна. Тэд зарим хотод химийн хүчтэй зэвсэг ашиглаж, иргэдийг үй олноор хороохоор зэхэж бактерлогийн зэвсгүүд туршиж эхэлжээ.

Үүний эсрэг АНУ-ын агаарын хүч шийдвэртэй цохилт өгч эхэлсэн байна. Тэд хамгийн сүүлд Мосул хотын захад байрлах IS-ийн бүлэглэлийн хуаранд агаараас давшиж хэд хэдэн байршил илрүүлэн устгажээ. АНУ-ын агаарын хүч Ирак, Сирийг нийт 2000 удаа бөмбөгдөж, дайсны хэд хэдэн бүсийг устгасан байна.

Мөн бөмбөгдөлтийн үеэр IS бүлэглэлийн нэр нөлөөтэй толгойлогчид амиа алдсан тухай Вашингтон мэдээллээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top