АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн сенатор Митт Ромни ирэх 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн 2012 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обамад ялагдсан юм. Өдгөө 67 настай Митт Ромни “Надад удирдах эрх мэдлийн төлөө өрсөлдөх боломж олгосон намдаа баярлалаа. Гэхдээ миний зорилго ирэх сонгуульд хүч үзэх биш” гэжээ.
Магадгүй ингэж хэлснээрээ Митт Ромни их улстөрөөс зодог тайлж байж болох юм. Түүний хувьд ирэх сонгуулийн үеэр намынхаа аль нэг нэр дэвшигчийн кампанит ажилд менежрийн үүрэгтэй оролцоно гэх цуу ч дэгдээд байна. Тэдний намаас Нью Жерси мужийн захирагч Крис Киристие, сенатор Рэнд Пол нар ирэх сонгуульд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж мэдэх юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )