Обама Далай ламтай уулзана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 31

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Түвдийн эрх чөлөөний тэмцэгч , дээрхийн гэгээнтэн XIV далай ламыг хүлээн авч уулзахаар болжээ. Тэд ирэх сарын 5-нд Үндэсний залбирлын өдөр улстөрийн уулзалтаа хийх юм байна.

 Хамгийн сүүлд Обама 2010 онд Далай ламтай уулзаж байсан юм. Энэхүү уулзалтын тухай БНХАУ-ын тал шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд Далай лам улстөрийн зорилгоор дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн лидерүүдтэй уулзаж, Бээжингийн эсрэг үзэл бодол түгээдэг гэж үзсэн байна.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top