Лалын хэт даврагчдийн ISIS бүлэглэлийнхэн барьцааны сүүлийн хүн Япон сэтгүүлч Кэнжи Готог цаазалсан тухайгаа мэдэгдэж, бичлэг илгээжээ. Өмнөх бичлэгийн адил Жихади Жон гэгч хар баг өмссөн байжээ. Тэрбээр “Абэ, чиний хариулагагүй шийдвэрээс болж энэ хутга зөвхөн Кэнжид биш чиний эргэн тойронд байгаа хүмүүсийг алан хядахад зориулагдах болно. Японы хар дарсан зүүд эхэлж байна” гэсэн байна.
Үүний хариуд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Бид бууж өгөхгүй. Манай улс терроризмын эсрэг тэмцэх хүмүүнлэгийн үйл ажиллагаанд мөнгө хандивлаж, тусалсаар байх болно” хэмээн мэдэгджээ. Энэ үйл явдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама буруушааж “жигшмээр алан хядлага” гэж нэрлэв.
Кэнжи Гото өнгөрсөн аравдугаар сард баримтат кино хийхээр Сири явахад бага охин нь дөнгөж гурван сартай байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Цаазлах гэдэг үгийг зөв хэрэглэмээр юм. Энэ хүн гэмт хэрэгтэн биш биз дээ? Монголын сонин хэвлэлд цаазлуулсан мэтээр бичих юм.
za yfon ulc baaxan ninjaa ilgeex baixdaa yfonchuud bac ix ocorxuu baixaa
yagad yapon hunii huuhed hagas onchin hotsorch blohgui gej. ter zergiin um muusain yrgachin gaj samuurainuudad yu ch bish! uls orni emegteichuudiig yaj alj hyadaj ur huuhduudiig ni nudniih ni omno horooj blada! odo hurtel amid bga ter ueiin tsereg ni ymar ch gemshisen shinjgui tv eer ineej ireed l yriad suuj bnle. lalruudiin odo eelj ni irj bgam. ter yapon ulsiin irgen blson manai holduunuud hohi ni!
Бага охин нь 14-хөн хоногтой үлдсэн юм. Худлаа мэдээлэл яахаараа оруулдаг байна аа. Японы сайтуудаас үнэн мэдээлэл аваач.