Өнөөдрөөс 400 хоногийн өмнө Египетэд баривчлагдаад байсан Аль Жазерагийн сэтгүүлч Петер Грестэг тус улсын эрх баригчид суллажээ. Лалын ахан дүүсийн холбооны тухай буруу мэдээлэл цацсан гэх шалтгаанаар баригдаад байсан Грестэ ийнхүү эрх чөлөөтэй болж байна. Австралийн иргэн Грестэ ажлын хамтрагчид Мохамед Фахми, Бахер Мохамед нарын хамт баригдаад байсан бөгөөд түүний хамтрагчдыг суллаагүй аж.
Эрх чөлөөтэй болсон сэтгүүлч тэр даруй олон нийтэд мэдээлэл хийж Лалын ахан дүүсийн холбоо гэмгүй иргэдийг ямар ч үндэслэлгүй барьж хорьдог гэсэн байна. Тэрбээр үлдсэн хоёр иргэнийг суллуулахын тулд яаралтай арга хэмжээ авахыг холбогдох хүмүүсээс хүсчээ. Мохамед Фахми, Бахер Мохамед нар Египет, Канадын иргэншилтэй аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮