Засгийн эрхэнд гараад удаагүй байгаа Грекийн зүүний хүчний эрх баригч намынхан Европын холбоонд хандан мэдээлэл хийлээ. Тэд тус улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын гарцыг Евро бүсийн тусламж дэмжлэгтэйгээр харж буй бөгөөд асар их өрөө нимгэлэх нь эн тэргүүний зорилго гэв.
Грекийн шинэ ерөнхий сайд Алексис Ципрас Францаас дахин хөнгөлөлттэй зээл авахаар хөөцөлдөж буй аж. Үүнд Грекийн сангийн сайд Мишэл Сапин “Франц манай улсад туслахад бэлэн” гэсэн байр суурьтай байна.
Зүүний үзэл баримтлалтай Грекийн “Сириза” нам өнгөрсөн долоо хоногт сонгуульд ялалт байгуулж, улсынхаа эрх мэдлийг авсан байна. Яг одоогийн байдлаар Грекийн өрийн хэмжээ 315 тэрбум евро юм. Тус улс 2012 оноос хойш зээлжих зэрэглэлээ бууруулсаар өдгөө дэлхийн хамгийн өртэй улс орнуудыг тэргүүлж эхэлсэн байна.
Одоо эрх баригч “Сириза” намын тэргүүн ирэх долоо хоногт Евро бүсийн Ром, Лондон, Ром хотуудаар явж энэхүү өрөөс хэрхэн ангижирах тухай хэлэлцээр хийх юм. Грекийн ерөнхий сайдын үзсэнээр “Грек хямралаас гарахад Европын холбооны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” гэсэн байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮