Япончууд алан хядагчдаас ямар хариу авах бол?

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Өнгөрсөн ням гарагт Японы сүүлчийн барьцааны хүн Кэнжи Готог лалын хэт даврагчид цаазалж орхив. Энэ гэнэтийн хийгээд давчуухан үйл явдлууд Японы засгийн газрыг цаашид оршин тогтнох эсэхийг ч шийдэхдээ тулаад байна. Тодруулбал Шинзо Абэ ерөнхий сайдлын суудлаа буцааж өгөх шалтгааны эх үүсвэр байж мэдэх юм.

Болсон явдлын дараа чухал асуулт гарч ирэв. Цаашид Япон иргэдийн хилийн чанад дахь амь нас, аюулгүй байдлыг хангах тал дээр Япон улс ямар алхам хийх вэ. Японы Засгийн газар энэ онд хилийн чанад дахь иргэдийнхээ аюулгүй байдлын тал дээр шал өөр дүр, шал өөр арга барилаар тоглох шаардлагатай гэдгийг харуулж буй бололтой.

 Сар хүрэхгүй хугацааны дотор Японы хоёр иргэнийг гэнэт барьцаалж, дараалан цаазалсан лалын алан хядагчид наран улсын нийгэмд асар том цохилт өгөв. Маш олон япончууд энэхүү харгис шалгалтын тухай нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж, тэднийг аврахын төлөө яагаад нэг ч цэргийн алба хаагч илгээгээгүй тухай Шинзо Абэгээс ам асууж байна.

Гэхдээ Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ барьцааны хоёр иргэнийг хөнөөсөн лалын улсыг өршөөхгүй гэж заналтай мэдэгдэв. Барьцаанд байсан сүүлчийн иргэн Кэнжи Готог хөнөөж байгаа бичлэгийг интернэтэд байршуулсны дараа ISIS-ийн гишүүд дэлхий нийтэд хандан “Бидний ах дүүсийг хөнөөсөн гадныханд хариуг нь өгөх болно” гэжээ.

Болсон явдлын дараа бууж өгөхгүй гэдгээ Японы засгийн тэргүүн мэдэгдээд энэ мөчөөс хойш Япон улс терроризмтой цуцашгүй тэмцэх болно гэж Шинзо Абэ ярьсан юм. Энгийн номхон иргэдийг амь нас лалын босогчдод ямар ч үнэ цэнэгүй байдаг нь барьцааны иргэдийг өршөөлгүй цаацалсан алан хядагчдын үйлдлээс харагдаж байгааг ч хатуухан онцоллоо.

Шинзо Абэ бүх Япон улсын иргэдээс уучлалт гуйж, байж боломгүй харгислал манай улсын түүхэнд хараар бичигдэн үлдлээ гэжээ.  

Т.Бат 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
samuurai bond(123.121.207.77) 2015 оны 02 сарын 02

Delhii 2-r dainaar mash olon huniig hamgiin hargisaar alj baisan muu samuurainuu . Odoo nugel irj baigaa baih oo

0  |  0
samuurai bond(123.121.207.77) 2015 оны 02 сарын 02

Delhii 2-r dainaar mash olon huniig hamgiin hargisaar alj baisan muu samuurainuu . Odoo nugel irj baigaa baih oo

0  |  0
z(203.91.117.4) 2015 оны 02 сарын 02

yponchuud bombogdood ehelsen ym bish uu

0  |  0
tui(49.104.16.25) 2015 оны 02 сарын 02

uhsen yaj hariugaa avdagiin orilj charlahaas ooriig mededgui buzaruud. ys unendee manai oron shig ortei guilgachid bj uhsen hatsanaa bodoj tuslamj ogch neeh sn hunii durd togloh gej ulairdag bnaa. balai ene ulsiin 2 nuurtei ard irged ni neeh sejgin jujigchid.

0  |  0
Irgen(182.160.5.42) 2015 оны 02 сарын 02

Shinzo Abe. mash sain udirdagch shuu.hicheegeerei.

0  |  0
daka (202.55.180.8) 2015 оны 02 сарын 02

yfon ulc xariugaa xatuuxan abax baixdaa

0  |  0
Top