Зүүн Укрианд байдал ням гарагийнхаас бүр дордов. Оросыг дэмжигчид артилёрын галаар эсрэг талдаа цохилт өгч байгаа төдийгүй Засгийн газрын дэмжигчид Оросын талтай ширүүн тулалдаж хоёр тал их ихээхэн хохирол амсаад байгаа талаар Киев тасралтгүй мэдээлсээр байна. Одоо Луганскын зарим гудамжинд Оросын танкууд хэд хэдээрээ нэвтрэн орж замдаа таарсан бүхэн рүү буудаж байгаа гэж Киевийн албаны хүн ярив.
Оросын зарим хэвлэлд өгүүлснээр Украины зүүн нутагт ширүүн мөргөлдөөн болж байгаа ч хүнд зэвсэг техник хэрэглээгүй, барууныхан буруу мэдээлэл цацаж байгаа гэв. Тасралтгүй есөн сар үргэлжилж байгаа энэхүү хямралын улмаас Украинд 5000 хүн амиа алджээ.
Өнгөрсөн амралтын өдөр болсон Луганскын орчим дахь мөргөлдөөнд Украины 13, Оросын талын найман алба хаагч тус тус амиа алджээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )