Уитнигийн охин үхэлтэй тэмцэлдэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Алдарт дуучин агсан Уитни Хьюстоны охин Боби Кристина Браун үхлийн ирмэг дээр байгаа тухай түүний ойр дотныхон хэвлэлд ярилаа. Хоёр өдрийн өмнө Аталанта дахь гэртээ ухаан алдаж унасан тэрбээр тархины хаван буулгах эмчилгээнд яаралтай хамрагдаж, өдгөө сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Түүний ээж аугаа дуучин гэгдэж байсан Уитни Хьюсотн 2012 оны хоёрдугаар сард 48 насандаа өөд болсон юм.

 Хэдийгээр эмнэлгийн ажилтнууд Кристинагийн биеийн байдлын тухай тодорхой мэдээлэл өгөөгүй ч охины ар гэрийнхэн түүнийг ухаангүй байгааг баталсан байна. “Боби яг одоо амьдрахын төлөө тэмцэж байгаа. Түүний биеийн байдал маш муу байна” хэмээн найз залуу нь ВВС агентлагт ярьжээ.

 Эх сурвалжийн мэдээлснээр Боби Кристина Браун хар тамхи хэтрүүлэн хэрэглэгч байсан төдийгүй мансууруулах бодист хэт автсан түүний тархинд цус харваж ч болзошгүй байгаа гэнэ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top