Эмэгтэй алан хядагч амиа золиослов

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Нигерийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Гомбе хотод амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлж нэг хүний аминд хүрчээ. Халдлагын үеэр өөр 18 хүн бэртэж, гэмтсэн байна.

Халдлагын өмнөхөн тус улсын ерөнхийлөгч Жонатан Гүүдлак ард иргэдтэй уулзаж, сонгуулийн кампанит ажлаа сурталчилж явжээ. Тэрбээр дахин ерөнхийлөгчийн суудлын төлөө цэргийн командлагч Мухаммаду Бухаритай өрсөлдөх юм. Нигери улсад Боко Харам хэмээх зэвсэгт бүлэглэл хүчээ авч тус улсын засгийн эрхийг ганхуулахад хүргэж байна.

Хэрэв Жонатан Гүүдлак дахин сонгогдвол Боко Харамыг улс орноосоо хөөн зайлуулна гэх амлалт өгөөд байгаа юм байна.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top