Египетийн дээд шүүх 183 хүнд цаазын ял оноов

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Египетийн шүүх өнгөрсөн 2013 оны наймдугаар сард 11 цагдаа, хоёр цэргийн алба хаагч хөнөөсөн хэргийн эзэн холбогдогчдийг шүүлээ. Уг хэрэг нь Цагдаагийн газар руу халдсан алан хядах ажиллагаанд оролцсон гэх 183 хүнд холбогдох шүүх хурал юм. Тэднийг хоёр жил уг хэрэгт сэжиглэн хорьж байсан аж.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн тэдэнд цаазын ял оноож, энэ сард багтаан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

“Өнөөдрийн энэ явдал Египетийн хууль хяналтын систем ямар дорой байгааг харуулж байна” хэмээн Эмнести хүний эрхийн байгууллагын ажилтан Хассиба Хадж Сахроури шүүмжлэв. Бөөнөөр нь яллах энэхүү ажиллагаа Арабын ертөнцөд өнөөг хэр нь оршсоор байгаа төдийгүй хаалттай энэ ертөнцөд дэндүү хатуу дүрэм үйлчилдэг юм.

 Т.Бат 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top