Баруун Африкийн Либери улсад эбола вирусын эсрэг вакцин туршиж эхэлжээ. Өнгөрсөн даваа гарагаас эхлэн хүмүүнлэгийн байгууллага, эмнэлгийн ажилтнууд шинээр турших вакциныг өвчний халдвартай голомтын бүст ашиглаж эхэлжээ.
Баруун Африкт үхлийн аюултай эбола вирус 8800 хүний амь авч одсон юм. Хэрэв Либерит туршиж байгаа энэхүү вакцин амжилттай болбол ДЭМБ санхүүжилтийн тал дээр тодорхой дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Одоогоор ГлаксоСмитКлин, Нью Линк-Мерск гэсэн хоёр вакцин туршиж буй бөгөөд хамгийн эхний тарилгуудыг Нью Кру тосгонд хийж эхэлжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )