Африкт хүчээ аваад байгаа салан тусгаарлагч Боко Харам бүлэглэлийн эсрэг Чад улсын засгийн газар цэргүүдээ илгээлээ. Тэд Нигерийн үндэсний гвардын цэргүүдтэй нэгдэж, Боко Харамыг хөөн зайлуулах ажиллагааг эхлүүлжээ.
Хуурай замаар Нигер, Чадын цэргүүд довтолж байгаа бол Камерун улс Боко Харамын байрлалууд руу агаарын цохилт өгч байна. Сөнөөгчид Гамбору сууринд байрлаж буй Боко Харамын хэдэн мянган цэргийн алба хаагчийг устгахаар ажиллагааг эхлүүлсэн бол тэднийг Нигерийн армийнхан нутгаасаа шахан гаргахаар явган цэргүүдээ дайчилжээ.
Чад, Нигер улсууд Боко Харамыг шахаж гаргах тулааныг хамтран эхлүүлэх болсныг хоёр улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )