Алдарт дуучин агсан Уитни Хьюстены охин Боби Кристина Браун Атлантагийн нэгдсэн эмнэлэгт шилжин хэвтлээ. Түүний бие тун муу байсан учир ар гэрийнхэн нь яаралтай эмнэлгийг нь сольсон байна. Өдгөө тэрбээр ухаангүй хэвээр буй бөгөөд эмч нарын эхний дүгнэлтээр Боби хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс тархинд нь хүчтэй доголдол үүссэн байна.
Урьд нь Боби Кристина хаван бууруулах эмчилгээ хийлгэж байсан аж. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гэрийнхээ ванны өрөөнд ухаангүй хэвтэж байхад нь олжээ.
Одоо 21 настай Боби Кристинагийн ар гэрийнхэн “Бид түүнийг маш сайн эмнэлэгт хэвтүүлсэн. Одоо түүний дэмжиж, амьд үлдээсэй хэмээн залбирах үе” гэжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )