Иорданы нисгэгчийг амьдаар нь шатаажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Лалын хэт даврагч IS бүлэглэлийнхэн Иорданы нисгэгчийг төмөр торонд хийж, амьдаар нь шатааж буй бичлэгийг дэлхий нийтэд цацжээ. Түүнийг амиа алдсан тухай Иорданы эрх баригчид албан ёсоор мэдээлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Иорданы бөмбөгдөгч онгоц IS-т цохилт өгөх үедээ осолдож, нисгэгч нь амьд үлджээ. Гэвч IS-ийн дайчид түүнийг даруй баривчилж, өөрсдийг нь агаараас бөмбөгдсөнд буруутган амьдаар нь шатаасан байна.

26 настай байсан нисгэгч Сирийн ойролцоо унасан бөгөөд IS бүлэглэлд агаараас цохилт өгөх ажиллагаанд оролцож байсан гэнэ. Түүнийг Мамдух Аль Амери гэдэг байсан бөгөөд  амиа алдсаных нь дараа Иордан даяар эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top