Өмнөд Солонгосын цэрэг цаазын ял сонсов

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

БНСУ-ын цэргийн шүүх өнгөрсөн онд шуугиан дэгдээсэн нэгэн хэргийн эзэн холбогдогчийг шүүж, зохих ялыг нь оноожээ. Лим хэмээх цэргийн алба хаагч мөр зэрэгцэн алба хааж байсан таван цэргийг буудан хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд энэ хэрэг өдгөө нэг тийш шийдэгдлээ.

 Өнгөрсөн оны зургаадугаар сард Хойд Солонгосын хил дээр болсон уг хэргийг БНСУ-ын хууль хяналтын байгууллагынхан хоёр хоногийн дараа олж мэдсэн байдаг. Лим хамтран зүтгэгчдээ буудсаны дараа өөрийгөө хороох оролдлого хийсэн ч мөрөө буудсанаар амьд үлдсэн байна.

Цэргийн шүүх Лимд цаазаар авах ял оноож, энэ хэргийг хаасан тухай Ёонхап агентлагт бичжээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top