Тайванийн нийслэл Тайпей хотод Транс Асиа компанийн зорчигч тээврийн онгоц осолдож, найман хүн амиа алдсан тухай ВВС мэдээллээ. Онгоц Тайпей хотын голын орчимд унасан байна. Онгоцонд 58 хүн зорчиж явсан бөгөөд одоогоор найман хүн өөд болж, олон тооны хүн шархадсан аж.
Тайванийн нэгдсэн мэдээллийн агентлагийн дамжуулснаар онгоц Кеелун голын эрэгт унахаасаа өмнө хотын хөдөлгөөн их хурдны замыг нэг далавчаараа цохин осолджээ. Эрлийн болон аврах албаныхан шуурхай ажиллаж осолдсон онгоцноос 30 хүн гаргаж авсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Маш олон хүн онгоцонд байсаар байна” гэжээ. Онгоц Тайванийн Кинмен арлаас Тайпейд газардах гэж байхдаа эд ангийн гэмтлээс шалтгаалж ослын буулт хийх үедээ буруу тооцоолсноос үүдэж осолдон байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )