Тайванийн зорчигч тээврийн Транс Асиа компанийн онгоц Тайпей хотын Кеелун голын хөвөөнд осолдсон хэрэг өчигдөр гарсан билээ. Тэгвэл ослын дараахан найман хүн өөд болсон гэж байсан бол өнөөдрийн байдлаар 31 хүн хорвоог орхижээ.
Онгоцонд Хятадын жуулчид явсан бөгөөд онгоц газардах үедээ хэт хурдтай доошилсноос нислэгийн зурвасаас хэтрэн хурдны замын гүүрийг далавчаараа цохин осолдсон байна. Онгоцонд 58 хүн зорчиж явжээ. Аврагчид 15 хүнийг эсэн мэнд гаргасан бол 12 зорчигч одоо хүртэл олдохгүй хэвээр байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )