Лалын хэт даврагч исламист IS бүлэглэл хэдхэн хоногийн өмнө Иорданы нисгэгчийг амьдаар нь шатаасан балмад хэрэг гарсан билээ. Тэгвэл үүний хариуд Иордан улс IS бүлэглэлд өгөх агаарын цохилтоо эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Улсынх нь нисгэгчийг хороосны дараа Иорданы эрх баригчид IS-ийн террорист хоригдлуудыг цаазаар авсан юм. Лалын халифат IS бүлэглэлийн балмад үйлдлүүд сүүлийн хэдэн долоо хоногийн турш дэлхий нийтийг цочроогоод байгаа. Тэд Иорданы нисгэгчийг шатаахаас хэдхэн хоногийн өмнө Японы хоёр иргэнийг дараалан цаазалсан билээ.
Энэ бүх явдлын эсрэг Иорданы хаан Адбулла зүгээр суухгүй гэдгээ мэдэгдэж, IS бүлэглэлийг газрын хөрснөөс арчих төлөвлөгөө боловсруулж, ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэлээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
Газрын хөрснөөс арчвал таарсан хог шаарнууд байна лээ дээ. Хүнийг зүгээр л хорхой шавьж шиг бөөнөөр нь алчихдаг гарууд байна лээ. Ютуб дээрээс олоод үзээрэй. Нүд хальтрам.