АНУ-ын Нью Йорк хотод автомашины жолоочийн буруугаас үүдэж хурдны галт тэрэг замаасаа гарчээ. Уг ослын улмаас зургаан хүн амиа алдаж, хэд хэдэн хүн бэртсэн юм. Ослын үеэр хурдны галт тэрэгний зорчих бүрэлдэхүүний таван ажилтан, нэг энгийн иргэн өөд болсон байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр "Mercedes" загварын автомашины жолооч машинаа галт тэрэгний замд зогсоож, хөдөлж чадахгүй байсаар галт тэрэг эрчээрээ мөргөсөн гэнэ. Осол Нью-Йоркоос 30 милийн зайд болжээ.
“Хотын ойр орчимд энгийн иргэдийн буруугаас хурдны галт тэрэгний зорчих хэсэгт саад учруулсан тохиолдлоор хэд хэдэн осол гардаг. Энэ явдал автомашинтай иргэний буруугаас болсон. Түүний бие сайжрах үед асуудал шүүхийн шатанд шилжинэ” хэмээн Нью-Йоркийн төмөр замын газраас мэдээлсэн байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )