ОХУ-ын ижил хүйстэн эмэгтэйчүүд трансжендер, лесби хүмүүсийн эрхийг хамгаалах хууль батлахыг эрх баригчдаасаа шаарджээ. Тэд шаардлагаа сельфи зургаар илэрхийлж, олон нитийн сүлжээгээр тараасан байна.
Хойд хөршийн засгийн газар ижил хүйстнүүдийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд энэ нь Оросын уламжлалтай холбоотой хэмээн тайлбарладаг байна. Тус улсын эрх баригч Нэгдмэл Орос намынхан хүртэл ижил хүйстнүүдийг нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн болгоомижлдог аж.
Оросын нийгэмд гэй, лесби, бисэксуаль, трансжендер хүмүүсийг ялган гадуурхах, гудамжинд тэднийг зодож дээрэлхэх, доромжлох явдал эрс өндөр байдаг гэнэ. Тиймээс ижил хүйстнүүд энэ цагаас хойш Оросын нийгэмд шинэ үзэл санааны төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )