АНУ Украинд зэвсэг нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 05

Украинд болж буй үймээн самуунд АНУ-ын тал хамгийн их дэмжлэг үзүүлэгчдийн нэг. Тэд Киевийг барууны дэмжлэгээр санхүүжүүлж, Луганск Донецкийг Оросын эзэмшилд орохоос тун болгоомжилж буй.

Тэгвэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри Украинд зэвсэг нийлүүлэх болсноо мэдэгджээ. Үүнийг тэрбээр “Украин дахь энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой” гэсэн байна.

 Цагаан ордны энэхүү шийдвэр Москваг ихэд эгдүүцүүлэв. “Правда” сонинд нийтэлснээр Жонн Керри Украины дайныг улам өдөөхөөс өөр үр дүнд хүрэхгүй хэмээн шүүмжилжээ.

АНУ эхний ээлжинд явган цэргийн зэвсэг, эд, хэрэглэл Украинд илгээх бол дараачийн удаа танк эсэргүүцэгч, бага оврын тийрэлтэт пуужин илгээнэ гэсэн байна.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munguu gej!!!(76.100.18.218) 2015 оны 02 сарын 06

teeer yag helsen baihgui yu bi! ungursun jil anu ukrainii asuudald orolzood irenguut ni ednuus mungu l hiih gej baigaa yum ter ni zevseg uuruur helbel hoorond ni ulam alalduulj baigaad zer zevsgee l zarah gej baigaa yum gej!! getel yag boldog bn shuu. yamar saindaa l gazar deer ni survaljlaga hiigeed baidal taivan l bn shdee hotiin tuvd ni hedheen ajilgui hun l orj garch bn uur manai amerik ornii zasgiin gazriin hevlel medeelleer zazaad baigaa shig tiim aihtar zuil erdoo alga gej bichsen new york times soninii ajiltang udurt ni ajlaas ni haluulj setguulcheer nasaar ni ajillah erhgui bolgoj ba

0  |  0
Top