Нисгэгчээ амьдаар нь шатаалгасан Иордан улсын хилэн одоо хүртэл арилаагүй байна. Тэд IS бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгсөн байна. Иорданы арми цаашид хэд хэдэн бүст агаарын бөмбөгдөлд хийж, дайсны гол хүчийг сулруулахаа амлажээ.
Амиа алдсан нисгэгчийнхээ ар гэрт эмгэнэл илэрхийлж, тэдэнтэй уулзсан гэдгээ Иорданы хаан Абдулла мэдэгдсэн байна. Адбулла хаан IS бүлэглэлд цаашид эрчимтэй цохилт өгч, тэднийг бүс нутгаас хөөн зайлуулахын төлөө тууштай тэмцэхээ амласан юм.
Иорданы нисгэгч Касасбех өнгөрсөн онд Сирийн нутаг дэвсгэрт онгоцтойгоо осолдсон бөгөөд амьд гарсан ч түүнийг IS бүлэглэлийнхэн баривчилсан юм. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт амьдаар нь шатааж, дэлхий нийтийг цочирдуулсан билээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )