Порошенко барууны удирдагчидтай гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

Украины ерөнхийлөгч Петро Порошенко улсынхаа нийслэл Киев хотноо барууны томоохон удирдагчдыг хүлээн авлаа. Тухайлбал, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нар Петро Порошенкогийн урилгаар Украинд газардав. Мөн энэхүү уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри байлцсан юм.

Жонн Керри хэлэхдээ “АНУ дипломат нөхцөл байдлыг хүсч байна. Хэдийгээр сөргөлдөөн хурц байгаа ч энэ бүхнийг тайван замаар шийдэх нь асуудлыг хэвийн болгох гол арга байх болно” гэжээ.

Эдгээр орны удирдагчид Петро Порошенкотой эв нэгдлийн тогвортой байдлын гэрээ гээчийг байгуулан, цаашид Украины хойг дахь мөргөлдөөн, алан хядлагыг энхийн замаар зогсоохын төлөө дээрх хүчнүүд ажиллана гэсэн байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн Украины хямрал өнөөдрийн байдлаар даруй 5400 хүний аминд хүрсэн юм. Утга учиргүй энэхүү дайны золиос олон сая гэр бүл салж сарнин, хүүхдүүд өнчрөн, эцэг эхээ алдсан билээ. Мөн Киев хотын тал нь шатаж, Луганск, Донецк бүхэлдээ үнсэн нурам болоод байна. Одоо Марипольд ч нөхцөл байдал сайнгүй байна. Тэндэхийн иргэд дүрвэсээр байгаа нь хотын төв рүү танкууд цохилт өгч байгаатай холбоотой.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top