Гуантанамогийн хоригдлууд өлсгөлөн зарлав

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

АНУ-ын Кубын Гуантанамо арлын шоронд ял эдэлж буй 75 хоригдол өлсгөлөн зарласан тухай ВВС мэдээлжээ. Эдгээр хоригдлууд бүгд алан хядах ажиллагаанд буруутгагдсан этгээдүүд гэнэ. АНУ-ын Гуантанамо дахь хорих ангийн захирагч Роберт Дюрандын хэлснээр хоригдлуудын өлсгөлөн гаргаж буй гол шатлгаан нь ертөнцөөс хэт тусгаарлагдсан бүст ял эдэлж байгаатай нь холбоотой гэнэ.

Хоригдлууд өлсгөлөнгөө үргэлжүүлнэ гэж мэдэгдээд, АНУ-ыг Гуантанамог татан буулгаж хоригдлуудыг тус тусынх нь эх оронд ял эдлүүлэхийг шаардаж буй аж.  АНУ-ын цэргийнхэн өлсгөлөн зарлсан хоригдлуудын нэрийг зарлаагүй байна. Харин тэдний 10 нь алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонсчээ.

 Гуантанамо арал дахь хорих ангид одоогийн байдлаар 460 хоригдол ял эдэлж буй юм. Тэдний дийлэнх нь Аль Каеда, Талибан бүлэглэлийн гишүүд байдаг ажээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top