Бидний сайн мэдэх Карибын тэнгисийн дээрэмчин” киноны ахмад Жекийн дүрд тоглосон жүжигчин Жонни Депп хайртай бүсгүй Эмбер Хердтэйгээ гэрлэлээ. Хосуудын хурим Лос Анжелос дахь тэдний гэрт болсон тухай “Пеопле” сэтгүүлд дурдсан байна. Тэрээр дурлалт хосууд маань 2011 онд “Тэмдэглэл” киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Жонни Депп, Эмбер Хердтэй дурлалын роман үүсгэснээр 14 жил ханилсан хоёр хүүхдийнхээ эх болох жүжигчин Ванесса Парадигаас салсан юм. Өдгөө Жонни Депп 51 настай бол түүний эхнэр болж буй Эмбер Херд нь 28 настай аж. Дашрамд дуулгахад тэдний хуримын гол ёслол нь Багамын аралд амралтын өдрүүдээр болох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )