ОХУ энэ онд 2800 тонн химийн зэвсгээ устгахаар болсон талаар Холбооны Химийн зэвсгийн устгал, хадгалалтын аюулгүй байдлын Агентлагийн тэргүүн Валери Капашин мэдэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр ОХУ химийн зэвсгийнхээ нөөцөөс 84.7 хувийг нь устгасан бөгөөд энэ онд 91.2 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа ба нийт устгасан химийн зэвсгийн хэмжээ 36 500 тонн болох юм. ОХУ нь химийн зэвсэг устгах таван байгууламжтай нь Батлан хамгаалах Яамны удирдлага дор ажилладаг байна. Тус байгууламжууд өнгөрсөн жил бүрэн хүчин чадлаараа ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )