“ATR72-600” онгоц хөдөлгүүрийн гэмтлээс болж осолджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Өнгөрсөн лхагва гарагт Тайванийн “TransAsia” компанийн “ATR72-600” онгоц Тайпей хотын Кийлөнг голд осолдсон юм.  Онгоцонд нийтдээ 58 хүн зорчиж явсан бөгөөд хамгийн сүүлд авсан мэдээллээр амиа алдсан хүний тоо 35-д хүрээд байна. Түүнчлэн аврах багийнхан 15 хүний аварч, сураггүй болсон найман хүнийг үргэлжлүүлэн хайж байгаа аж. “ATR72-600” онгоц Тайпей хотын Суншань нисэх онгоцны буудлаас хөөрсний дараахан гүүр мөргөж улмаар голд унасан билээ. Тэгвэл онгоцны хоёр хөдөлгүүр хоёулаа эрчим хүчгүй болсны улмаас осолдсон гэсэн дүгнэлт гарчээ. Эрлийн багийнхан уснаас онгоцны хар хайрцаг болон нисгэгчийн бүхээгний бичлэгийг гаргасан бөгөөд бичлэгт онгоцны нэг хөдөлгүүр эрчим хүчгүй болсон учир нисгэгчид онгоцыг газардуулах талаар ярилцаж байжээ. Энэ нь Суншань нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хойш ердөө 37 секундын дараа болсон аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top