200 зорчигчтой усан онгоц алга болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

«Таруна Макмур» (Taruna Makmur) гэх усан онгоц сүйрсэн байж магадгүй мэдээллийг Индонезийн Аюулгүй алба хоёр дахь өдрөө шалгаж байгаа аж. Усан онгоц өмнөд Сулавеси мужийн Паре-Паре боомтоос Зүүн Калимантан мужийн Танжунг боомт руу явж байжээ гэж хоёрдугаар сарын 7-нд буюу өнөөдөр Индонезийн мэдээллийн Detiknews портал дамжууллаа. Уурын усан онгоцонд мэдээллээр 197 зорчигч явж байсан гэсэн мэдээлэл байна. “Хөлөг онгоц бүртгүүлэлгүйгээр Паре-Паре боомтоос гарсан бололтой. Паре-Паре-Танжунг чиглэлд явдаг хөлөг онгоцнуудын дунд тийм нэр байхгүй” гэж Индонезийн Баликпапан боомтын эрэлийн аврах албаны тэргүүн Хендра Садирман (Hendra Sudirman) мэдэгджээ. Аврагчид уг онгоцны нэрийг лавлан усан цэргийн Сенгата баазтай холбоо барьсан байна. «Таруна Макмур» нэртэй онгоцны тухай мэдээлэл хаана ч байхгүй гэнэ. “Онгоц алга болсон тухай мэдээлэл хаанаас гарсан нь тодорхойгүй, гайхал төрүүлж байна” хэмээн Хендра хэлжээ. Гэсэн хэдий ч аврагчид мэдээлэл батлагдтал хөлөг онгоцыг хайна гэлээ. Одоо Паре-Паре-Танжунгийн орчим цаг агаар муу, далайн давалгаа ихтэй байна. Хэрэв хөлөг онгоц үнэндээ байсан бол тийм өндөр давалгааны улмаас живсэн байж болох талтай ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top