Тайландын хааны нохойг чандарлав

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Тайландын хаан ширээг залгамжлагч жонон Махи Вачиралонгкорны хайртай нохойг чандарлан оршуулжээ хэмээн The Guardian сонин бичлээ. Түүнийг Фу Фу гэдэг байсан бөгөөд эзэн нь Нисэхийн маршал цол олгосон аж. Пудель нохой 17 насласан бөгөөд  буддын ёс заншлын дагуу үхснээс нь дөрөв хоногийн дараа оршуулсан байна. Сонинд бичсэнээр, хамжлагатнуудынхаа дунд нэр хүнд муутай жононг нохойн үхлээс хойш олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэх болжээ. Тэд амьтны үхлийг гунигт инээдэм гэх утгаар бичиж байна. Тус орны хуулиар хааны гэр бүлийнхнийг шууд шүүмжлэхийг хориглосон байдаг аж. Маршал Фу Фу амьд байхдаа албан ёсны бүх арга хэмжээнд өөрт нь тааруулан оёсон цэргийн дүрэмт хувцастайгаар байлцдаг байжээ. Мөн 2009 онд жонон Махи эхнэрийнхээ хамт нохойны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэсэн видео хит болж байсан аж. Тэрхүү бичлэгт жоногийн эхнэр унтлагийн хувцастай Фу Фу-д баярын бялуу өгч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top