Гуатемалад гэрлэлтийн дундаж нас 14. Энэ нь эцэг эх болоход ч зөвшөөрөгдсөн хууль ёсны нас гэсэн үг. Тиймээс хаа сайгүй бидний хэлдэгээр өсвөр насны эхнэр, ээжүүд бий. Сан Бэнито хотын Пэтэний эмнэлэгт хүүхдээ тэвэрсэн, үүрсэн ээж-хүүхдүүд холхилдоно. Тэдний ихэнхи нь хол тосгоноос бартаатай замаар ирж, хүүхдээ үзүүлдэг. Нью-Иорк Таймс сонины сурвалжлагч НҮБ-ын хүн амын сангийн бага наснадаа гэрлэсэн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрийг хэрхэн хэрэгжиж буйг харахаар энд иржээ.
Дэлхий дээр 50 гаруй оронд бидний хүүхэд гэж тооцдог 18, 16-гаас доош насны охид нөхөрт гарах нь хэвийн үзэгдэл байдаг. Мэдээж, эдгээр орнууд бүгд буурай хөгжилтэй орнууд. Гуатемалад 20-24 настай эмэгтэйчүүдээс судалгаа авахад тэдний 53 хувь нь 18 наснаасаа өмнө, 13 хувь нь 15 наснаасаа өмнө айлын эхнэр болжээ. Ингэснээрээ тэд хүүхэд нас гэдгийг мэдрэлгүй өнгөрч, хүнд хүчир амьдралд нухлагдаж эхэлдэг нь гарцаагүй. Ийм тохиолдолд сурч боловсрох тухай яриад ч хэрэггүй юм. Бэлгийн боловсрол, жирэмслэлтийн аюултай шинж тэмдэгүүдийн тухай тэд хаа нэгтэй ярианаас л олж мэддэг бололтой. Мэдээж, тэд бараг бүгдээрээ өөрөөсөө хэдэн насаар ах хүнтэй гэрлэдэг байна. Пэтэн төрөлтийн тоогоороо улсдаа дээгүүрт бичигддэг ч харамсалтай нь нярайн эндэгдэл асар их. Мянган төрөлт тутамд 40 эндэгдэл гэдэг харамсалтай тоо.
Үүний шалтгаан нь эмнэлгийн хаалгаар ороход л нүднээ илхэн харагдана. Энд амаржиж буй, хүүхдээ төрүүлэхээр дуншиж буй ээж нарын ихэнх нь 14 настай. Эмчийн хэлснээр тэдний олонхи нь гэртээ, эмнэлгийн тусламж авч чадалгүй амарждаг байна. Арасели гэх охиныг дөрвөн сартай жирэмсэн байхад нөхөр нь “өөрийнх нь хүүхэд биш” гээд хаяад явжээ. Арасели одоо 15 настай. Тэр одоо нэг настай хүүтэй ганц бие ээж. “Намайг жирэмсэн байхад тэр ямар ч мөнгө өгөөгүй. Хүүхдээ нэг нас хүрч байхад нэг ч удаа харах гэж ирээгүй” гээд түүний нүднээс нулимс дусаллаа. Зөвхөн 2015 онд Гуатемалад 550 мянган 15-аас доош насны охид айлын эхнэр болно. Энэ нь өдөрт 1500 гэрлэлт гэсэн үг.
Б.Баярмаа
Сэтгэгдэл ( 5 )
yoo haramsaltai ym aa iim joohon huuhduud
za araichde dendvvdee dendvv daanch dendvvdee gej ene l bxda kkkk
za araichde dendvvdee dendvv daanch dendvvdee gej ene l bxda kkkk
balai ym be gehdee 14,15 gehed hetsvv hetsvv
Yoo uruvdultei ym be