Египетийн нийслэл Кайр хотод хөлбөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид хоорондоо үймээн самуун дэгджээ. Үүний улмаас 19 хүн амиа алдсан тухай тус улсын цагдаа нар мэдээллээ.
Засгийн мэдлийн Аль Ахрам сонинд бичсэнээр нутгийн Замалек, ЕНППИ багуудын тоглолтын үеэр фэнүүд хоорондоо муудалцаж, улмаар үймээн самуун дэгдсэн байна. Тус улсын дотоод хэргийн сайд энэ явдлыг балмад үйлдэл гэж нэрлээд мөргөлдөөнд оролцсон бүх хөгжөөн дэмжигчид хуулийн дагуу ял өгөхөө мэдэгджээ.
Үймээн дэгдэж эхэлмэгц албаны хүмүүс тоглолтыг зогсоож, онц байдал зарласан бөгөөд Замалек багийн фэнүүд автобус шатааж, замдаа таарсан гэмгүй иргэдийг зодож бэртээсэн байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )