Байден: “Путин Украинаас зайл”

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байден ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины зүг хатуухан үг чулуудав. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Мюнхэнд мэдээлэл хийх үедээ В.Путиныг Украинаас зайлахыг шаардсан байна.  

Тэрбээр Украины хямралд В.Путиныг буруутай хэмээгээд гуравхан долоо хоногийн дотор 224 хүн амиа алдаж, 540 хүн шархтсан үйл явдал Украиныг цуст талбар болгож байна гэв. Энэ тухай АНУ-ын Хүний Эрхийн дээд байгууллага мэдээлснийг Жое Байден иш татан ярьжээ.

Тэрбээр “Цаасан дээр хий хоосон гэрээ байгуулахаас илүү бодит зүйл юм ярих хэрэгтэй. Надад Оросын өнгөрсөн түүхийг үзүүлбэл тэдэнд бодит хийсэн зүйл алга. Битгий ярь, бидэнд үзүүл Путин ! В.Путин маш олон удаа энх тайван ярьж, танк цэрэг зэвсгээ буцаан татна гэж амладаг ч энэ бүхэн бодит байдлаас зөрж байна. Украинаас зайл, Владимир аа” гэсэн байна.

 Ойрын өдрүүдэд Германы Мюнхэнд холбооны орнуудын аюулгүйн зөвлөлийн чуулган болж буй юм. Угийн бүгд найрамдах үзэл бодолтой, чанга хатуу үгтэй гэгддэг Жое Байден ийнхүү Кремлийн зүг хатуу үг чулуудсан бол Германы канцлер Ангела Меркель арай өөр зүйл ярив. Тэрбээр В.Путинтай хамтран ажиллах цаг гэж нэрлээд, энэ үед дэлхийн том гүрнүүд үл ойлголцлоосоо гарах нь чухал гэжээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top