Тайландын экс ерөнхий сайд Ийнглак Чинаватыг хилийн дээс алхахыг хориглолоо. Түүнийг өдгөө гэрийн хорионд оруулсан бөгөөд төрийн эргэлт хийсэн цэргийн эрх мэдэлтнүүд Ийнглакийг хил давах, аялж зугаалахыг хориглосон байна.
Засгийн эрхэнд гарсан армийн генералууд өмнөх эрх баригчдыг улс орныг авлигад идэгдсэн, эдийн засаг хүндрүүлж, гадны улс орны гар хөл болсон гэх шалтгаанаар яллах тухай хэвлэлүүд мэдээлжээ. Харин тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Ийнглакт 10 жилийн хорих ял оноож болзошгүй юм.
Ийнглак төрийн эрхэнд гармагцаа хил залгаа орнуудтай найрсан харилцаа бүрдүүлэхийг хичээж, улс орны худалдааны эргэлтийг төлөвлөгөөтэйгээр өсгөхөөр ажиллаж байсан хэмээн мэдүүлэг өгөхдөө дурьджээ. Гэхдээ түүнийг мөнгө угааж, улсын төсвийг зүй бусаар ашигласан гэх шалтгаанаар цэргийн эрх мэдэлтнүүд шүүж, яллахаар төлөвлөж байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )