Индонезийн агаарын тээврийн Air Asia онгоцонд явсан 100 гаруй зорчигчдийн цогцсыг далайн гүнээс гаргасан тухай эрлийн багийнхан мэдээллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сүйрсэн зорчигч тээврийн уг онгоц 162 хүний амийг ёроолгүй тэнгисийн гүнд авч одсон юм.
Хайгуулын багийнхан найман экспедицид хуваагдан, онгоцны тарж одсон эд ангиудыг задгай далайгаас хайн олсоор байна. Эрэлчид онгоцны эд анги, их биеэс тасарч далайд тарсан металл хэсгүүдийг түүсэн бөгөөд 100 гаруй цогцос олдсон тухай мэдээлсэн юм. Олдсон цогцоснуудын 72 нь чухам хэнийх болох нь тодорхойлогджээ. Үлдсэн зорчигчдийг хэн гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
om ma n padme hum