Интернэтийн үйлчилгээ, төрөл бүрийн олон сувагт кабелийн өргөн нэвтрүүлэг дэлхий даяар цацдаг Netflix компанийн стрийм үйлчилгээ Куба улсад нэвтрэх гэж байна. Энэ бол АНУ-Кубын хоорондох улстөрийн дипломат яриа хэлцээрийн үр шим. Олон арван жил интернэт, кабелийн телевизээс хол байсан ард түмэнд энэхүү үйл явдал тун ч таатай санагдаж буй.
Сүүлийн хэдэн жил АНУ-Кубын хооронд улстөрийн дээд хэмжээний хэд хэдэн уулзалт явагдаж, хоёр улсын харилцаа нэлээд эерэг уур амьсгалтай болж ирсэн. АНУ Кубад урт хугацааны хориг арга хэмжээ аваад байсан ч энэхүү хоригоо суллах шийдвэр гаргажээ. Үүний хүрээнд Кубад интернэт, кабелийн суваг нэвтрэхээр болж, Netflix компани эрхийг нь авсан байна.
АНУ анхны худалдааны хориг арга хэмжээг Кубын эсрэг 1962 онд авч байснаас хойш Гавана дэлхий ертөнцөөс хязгаарлагдаж байсан юм. Дараалсан уулзалтуудын дүнд зөвхөн интернэт нэвтрээд зогсохгүй MasterCard, American Express онлайн төлбөрийн картын үйлчилгээ ч Кубын ард түмний хэрэглээ болох юм байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )