Пентагон армийн тусгай бэлдмэлийн тунг нэмэв

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

АНУ-ын Засгийн газар 1998 оноос хойш цэргийн албан хаагчдын бэлгийн дур хүслийг бууруулах бэлдмэлийг армийн бие бүрэлдэхүүнд нийлүүлж эхэлсэн бөгөөд жил бүр 600 мянган ам.долларыг төсөвлөдөг байжээ. Хагас сая гаруй ам.долларын төсөвтэй уг эмчилгээний бэлдмэлүүд нь залуу цэргүүдийн физиологийн дур хүслийг бууруулах, түүнээс шалтгаалсан элдэв гэмт хэрэг өдүүлэхгүй байх зорилготой гэнэ.  Харин ирэх оны армийн төсөвт уг бэлдмэлийн тунг 1.5 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Пентагон гаргасан аж.

Пентагон эмийн бэлдмэлийг цэргийн албан хаагчтай 60 гаруй гэрээ байгуулсны үндсэн дээр нийлүүлдэг байна. Охио мужийн Дублин хотын Кардиналийн анагаах ухааны танхим энэхүү бэлгийн дуршил бууруулах эмийг АНУ-ын армид нийлүүлдэг аж.

Өнгөрсөн онд Пентагон “Лэвитра”, “Циалис” хэмээх хоёр төрлийн бэлдмэлийг армийн алба хаагчдад ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Эдгээр бэлдмэлүүд бүгд донтуулагч бодис агуулсны сацуу тархи толгой өвдөх, бүр цаашлаад сэтгэцэд нөлөөлөх сөрөг дагавартай аж.

 Бэлгийн хүсэл бууруулагч уг бэлдмэлийг АНУ-ын арми “Цэргийн алба хаагчийг дэмжих” үйл ажиллагааны нэг хэсэг болгодог гэнэ. Цэргүүд энэхүү бэлдмэлийг удаан хугацаанд ашигласны дараа нойргүйдэх, турах, хоолны дуршил буурах, сэтгэцийн гаж нөлөөнд автах зэрэг эмгэгээр өвчлөх явдал түгээмэл тулгардаг байна. Армид нийлүүлдэг тус эмний нэг бүрийн үнэ 10-25 ам.долларын өртөгтэй байдаг аж.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top