ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хоёр өдрийн айлчлалыг Египетэд хийж байна. Хоёр улс бүс нутгийн хэмжээнд томоохон гэрээ, хэлцлүүдийг байгуулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа эртнээс нэгэндээ илэрхийлж байв. Тэр тусмаа ОХУ Египетийн батлан хамгаалахын салбарт буцалтгүй тусламж үзүүлэх сонирхолтой байдаг аж.
Путин Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиситэй уулзаж, цаг үеийн асуудлаар үзэл бодлоо хуваалцана. Хамгийн сүүлд Египетэд 2013 онд улстөрийн хямрал гаарч экс ерөнхийлөгч Мохамед Мурси суудлаа өгсөн юм. Түүнээс хойш Египетэд том гүрний удирдагчид ирж байсангүй.
Ажиглагчид энэхүү уулзалтыг бүс нутгийн хэмжээнд стратегийн чухал холбогдолтой яриа хэлэлцээрээр дүүрэн өнгөрөхийг онцолж байна. Учир нь Египет дотоодын хямралаа зогсоохын төлөө тэмцэж байгаа бол тэдний эртний түнш ОХУ гадаад бодлогодоо түлхүү анхаарал хандуулж байгаа юм.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )