АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины илгээсэн дипломат найрамдлын төслийг хүлээн авахаа мэдэгдэв. Хоёр улсын тэргүүн Украин дахь эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд Европын холбооны төлөөлөгчдийн хамт өнөөдөр Беларуст уулзалт хийх юм.
Цагаан ордны мэдээлснээр В.Путин АНУ-ын ерөнхийлөгч руу утас цохин “Үүссэн нөхцөл байдалд чухал шийдвэр гаргах энхийн яриа хэлэлцээрт ОХУ, Франц, Герман, Украины төлөөлөгчдийн хамт ширээний ард суух хүсэлтэй” хэмээжээ.
Хэдхэн хоногийн өмнө Обама Украин улсад цэрэг зэвсэг, батлан хамгаалахын тусламж үзүүлэхгүй гэж мэдэгдсэн юм. Хэрэв энэ тохиолдолд АНУ шууд утгаараа ОХУ-тай сөргөлдөж буйгаас ялгаагүй болно гэжээ. Иймээс л В.Путин Вашингтонтой нэг мөсөн шийдэлд хүрэхийн тулд ийм яриа хэлэлцээр эхлүүлэхийг уриалсан гэж шинжээчид дүгнэв.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )