Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш эмнэлэгт хэвтэж байгаа Домогт дуучин Уитни Хьюстоны цорын ганц охин болох Бобби Кристина Брауны амьсгалын аппаратыг өнөөдөр салгахаар болжээ. Тэрбээр өдгөө 21 настай бөгөөд Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнд усаар дүүргэсэн баннд ухаангүй хэвтэж байхдаа олдсон юм.
Түүний биеийн байдал дээрдэхгүй ухаангүй байсаар байгаа бөгөөд эмч нар түүнийг дахин сэргэхгүй амь насыг нь аврах ямар ч боломжгүй гэж ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. Тиймээс түүний гэр бүлийнхэн Уитни Хьюстоны тэнгэрт хальсан өдөр буюу өнөөдөр амьсгалын аппаратыг салгахаар болжээ. Түүний амьсгалын аппаратыг ээжийнх нь нас барсан өдөр салгах санааг эмээ нь гаргасан байна. Тиймээс Бобби Кристинагийн найз нөхөд эмнэлэгт ирж түүнтэй салах ёс хийгээд эхлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )