NBC-н нэвтрүүлэгч шийтгүүлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

АНУ-ын NBC телевизийн нэвтрүүлэгч Брайн Уиллиамс худал мэдээлэл цацсан гэдэг шалтгаанаар зургаан сарын турш ажлаа хийх эрхээ хасуулжээ. Тэрбээр Иракт нисдэг тэрэг осолдсон гэж баталгаагүй эх сурвалжийн мэдээллийг олон нийтэд түгээсэн тул ийнхүү ажлаа хийх эрхээ зургаан сараар хасуулаад байна.

Түүний энэхүү үйлдлийн тухай NBC телевизийн удирдлагууд “Сэтгүүл зүйн салбарт байж боломгүй бүдүүлэг үйлдэл” хэмээн шүүмжилсэн байна. Брайн Уиллиамс тэрхүү мэдээлэлд “АНУ-ын нисдэг тэргийг Иракийн босогчид буудан унагасан” тухай өгүүлжээ. Гэтэл Иракийн газар нутгийн хаана ч өнгөрсөн жил гаруй хугацаанд нисдэг тэрэг осолдоогүй юм.

 Худал мэдээлэл цацсан Брайн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Агаарын цэргийн хүчинд уучлал хүссэн захидал илгээжээ. “Би 12 жилийн өмнө ийм алдаа гаргаж байсан. Намайг уучлахыгр хүсч байна. Би зөвхөн пуужингаар галласан босогчдын тухай ярихдаа худал мэдээлэл түгээсэн” гэжээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top