Өмнөд Солонгосын Инчоны нисэх буудлын орчим дахь хурдны замд 100 гаруй автомашин мөргөлдөж, 2 хүн амиа алдсан ноцтой осол гарчээ. Гүүрэн дээр хурдтай явж байсан найман автомашин дараалан мөргөлдсөний дараа хөдөлгөөнд оролцож явсан бусад тээврийн хэрэгсэл ар араасаа цувран мөргөлдсөн байна. Энэ үеэр 42 хүн хүнд, хөнгөн бэртжээ.
Цагдаагийнхан ослын буруутныг хайхаар ажиллаж буй бөгөөд осол гарсан Инчоны хурдны гүүрэн зам нь Сөүлтэй шууд холбогддог ачаалал ихтэй зам аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )