Италид живсэн Коста Конкардиа усан онгоцны ахмадад тус улсын шүүх 16 жилийн оноолоо. Ахмад Франческо Шчетино 2012 онд Коста Конкардиаг ахлан явахдаа урдаа байсан том хадыг харалгүй мөргөж улмаар 32 хүний аминд хүрсэн юм.
Ослын дараа тэрбээр зорчигчдыг аврах завь руу шилжүүлэхээр яаравчилсан ч бүх зүйл оройтож, Коста Конкардиа тэнхлэгээрээ хажуу тийш харан живсэн байдаг. Ослын үеэр усан онгоцны далайн усанд далд орсон хэсэгт байсан зорчигчид яаж ч чадалгүй амиа алджээ.
Шчетино шүүх хурлын үеэр өөрийгөө чадах бүхнийг хийсэн, ослыг санаатай үйлдээгүй гэж мэдүүлж байсан гэнэ. Түүний өмгөөлөгч “Ослын үеэр хөлгийн багийнхан бүгд хүнд байдалд байсан. Онгоц маш хурдтай живж эхэлсэн тул хэн ч юу ч хийж чадаагүй” хэмээн хурлын танхимд ярьжээ.
Өдгөө 54 настай Шчетино ийнхүү 32 хүний үхэлд буруутгагдан 16 жилийг торны цаана өнгөрөөхөөр болж байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )