Йеменчүүд шийтүүдийн эсрэг тэмцэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 12

Йемений нийслэл Санаа болон Тайз хотуудад хэдэн мянган иргэдийг хамарсан жагсаал үргэлжилж байна. Лалын “Шийт” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэж буй эдгээр иргэд улсынхаа эрх ашгийг барууныхны гарт өгсөн гэх шалтгаанаар үймээн өдүүлжээ.

Жагсагчид АНУ, Их Британи, Францын ЭСЯ-ны байрны үүдэнд жагсч, тэднийг эх орноос нь гарахыг шаарджээ. Жагсаалд зэвсэгт Хоути бүлэглэл нэгдсэн бөгөөд тэд засгийн газрын мэдлийн барилгуудыг эрхшээлдээ оруулахаар улайрч байгаа тухай төв телевизээр ярьжээ. Жагсагчдын эсрэг Засгийн газрын цэргүүд автомат буу ашиглаж, агаараас хориглолт хийж байгаа гэнэ.

Одоогоор жагсаалд арваас дээш мянган хүн нэгдсэн бөгөөд Санаа хотод цэргийнхэн жагсагчидтай тэмцэж байгаа бол Тайз хотод ямар нэгэн хууль сахиулах ажиллагаа явагдаагүй байна.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top