Суданы армийн цэргүүд өнгөрсөн онд Дарфур мужид 221 эмэгтэйг хүчирхийлсэн хэргийг Олон Улсын хүний эрхийн байгууллага дэлхий нийтэд ил болголоо. Цэргүүд байшингаас байшин дамжин охид хүүхнүүдийг бэлгийн дарамтаар заналхийлж байсан бөгөөд ОУХЭБ энэ тухай Суданы засгийн газрыг тайлбар тавихыг хүсчээ.
Хэдийгээр Судан улс Африкийн холбооны гишүүн орон боловч тангараг өргөсөн үндэсний цэргүүд ямар учраас өөрийн орны охид хүүхнүүдийг ийн хүчирхийлсэн тухай асуулга дэлхийн хэвлэл мэдээллээр хөвөрч байна. “Цэргүүд яг л зэвсэгт босогчид шиг яргалал хийж байж. Тэд охидыг хүчирхийлэн заримыг нь тамлан зовоосон үйлдлүүд илэрсэн” хэмээн ОУХЭБ-ын шинжээчид өгүүлжээ.
Африкийн холбооны зүгээс Суданы ерөнхийлөгч Омар Аль Баширт захидал илгээж, хүний эрхийг ноцтой зөрчсөн тэдгээр цэргийн алба хаагчдыг хуулийн дагуу гэсгээхийг уриалсан байна. Мөн тэдгээр тосгон, сууринд дахин тийм явдал давтагдахгүй гэх баталгаа үгүй гэдгийг Ройтерс онцоллоо.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
монголчуудаа ард бидний толгойг яасан угааж дуусдаггүй юм вэ? Зээлээр баахан юм өгчихөөд хэд хоногийн дараа ямар их хүүтэй мөнгө нэхэх бол Зээлэнд хуудагдаж дараа нь сэтгэлийн тамд орохгүй байхыг бодоорой??????????