Викиликс сайтыг үндэслэгч Жулиан Ассанж одоог хэр нь Их Британи дахь Эквадорын ЭСЯ-ны байранд орогносоор байна. Аргаа барж, цөхрөнгөө гүйцээсэн Их Британийн хуулийнхан түүнийг барьж ирсэн хэнбугайд ч 10 сая паунд амлажээ.
Их Британийн Цагдаагийн ерөнхий газрын комиссар Бернанрд Хоган Хаув хэлэхдээ “Ассанжийг саатуулах үндэслэл өчнөөн бий” гэж мэдэгдэв.
Жулиан Ассанж нь 2012 оны зургаадугаар сард Эквадорын ЭСЯ-нд амжиж орогносон бөгөөд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаад байгаа улстөрийн сэжигтэн. Хэрэв тэр Эквадорын консулын газраас нэг л алхам холдвол түүнийг Их Британийн цагдаа нар “Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон” гэх шалтгаанаар баривчилж орхино.
Ажиглагчдийн үзсэнээр түүнийг барихыг тулд хуурамч хэрэг зохиосон гэж буй бөгөөд Викиликс сайт нь АНУ, Их Британи, барууны орнуудын төрийн нууц материал, Ирак дахь ажиллагаануудын далд хэсгийг олон нийтэд зарлаж нэрд гарсан билээ. Түүнийг үндэслэгч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын ЭСЯ-ны байранд амьдарсаар байна. Тэр гарвал амьдрал нь төгсөнө. Гэвч түүнд ЭСЯ-ны байранд үлдэхээс өөр сонголт одоохондоо алга. Жулиан хаачих вэ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )