БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин ирэх есдүгээр сард АНУ-д айлчилна. Хоёр улсын ерөнхийлөгчид бүс нутгийн гео политикийн асуудал гэх зэрэг бас бус сэдвээр уулзалт хийх юм. Обама Си Зиньпин рүү залган, АНУ-д айлчлах санал тавьсан байна.
Ажиглагчид энэхүү уулзалтаар БНХАУ, ОХУ-ын хооронд хийгдэж буй газрын тосны томоохон экспорт, импортын худалдааны транзит тээврүүдийн тухай түлхүү ярилцах байх хэмээн таамаглав. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин барууны тавьсан хоригоос үүдэж Ази тивийн хар алтны хэрэгцээг хангахаар нефть зөөвөрлөх томоохон төмөр замын төслүүдэд ханцуй шамлан орсон билээ.
Түүнчлэн АНУ, БНХАУ-ын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах, хоёр орны кибер орон зайн ялгаатай байдалд харилцан яриа өрнүүлэх болон олон улсын аюулгүй байдлын төлөө хамтран зүтгэх гэх мэт чухал сэдвүүдээр ярилцах бололтой.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )